2011-08-22

СПОРТМН Блог-Хөлбөмбөгийн Тааварт Тэмцээн

СПОРТМН Блогоос энэ жилээс эхлэн зохион байгуулж байгаа Хөлбөмбөгийн Тааварт Тэмцээнд та бүгдийг урьж байна.


Зорилго
Хөлбөмбөг сонирхогч залуучуудыг зөвхөн европын хэдэн том лигүүгийг мэддэг бус дэлхийн бусад улс орнуудын лиг, баг болон тамирчидийг таньдаг мэддэг болгох үүднээс уг тэмцээнийг зохиож байгаа билээ. Тааварт тавигдах тоглолтуудыг аль болох хүн бүрийн мэддэггүй лигүүдээс сонгож тавих болохоор тухай улсын лигийн тухай уншиж судлах сонирхол ч тааварт оролцогчидод төрөх байх. Мөн мэдээж залуучуудын чөлөөт цагийг зөвөөр өнгөрөөх боломжыг нэгээр нэмэх гэсэн юм.


Шагнал
Шагналын сан 500$
Түрүүлсэн хүнд 250$+дэмждэг багийн жерси
Хоёрт орсон хүнд 100$+дэмждэг багийн жерси
3-4-5-т орсон хүмүүст www.amazon.com дээрээс 50$ худалдан авах эрхийн карт
Бонус-Долоо хонгийн бонус авах эрх авсан хүн бүрт 100$ (уг мөнгө шагналын сангаас тустаа болно)

Тааварт тэмцээний Дүрэм
Бүх насны хүн оролцох эрхтэй бөгөөд Спортмн Блогийн зүгээс долоо хоног бүр европын болон бусад тивийн лигүүдийн тоглолтуудаас сонгосон 5 тоглолтыг аль тал нь хожих эсвэл тэнцэхийг таах юм. Уг тэмцээн 2012 оны 6 сарын 1 хүртэл үргэлжлэнэ.

Таавар Хийх Заавар
Таавар хийх тоглолтын нутгийн эзэн баг хожих бол 1, тэнцэх бол 0, зочин баг хожих бол 2 гэнэ. Жишээ нь: Барселона-Реал Мадрид
Барса хожино гэж бодож байвал 1, Реал гэвэл 2, тэнцэнэ гэж бодож байвал 0 гэж таавраа хийнэ.

Оноо
Нэг долоо хоногт 5 тоглолтоос 3-ыг таасан хүн оноо авах эрх авна.
3 таасан бол 3 оноо
4 таасан бол 4 оноо
5 таасан бол 5 оноо тус тус авна.

Бонус оноо
Сүүлийн хоёр долоо хонгийн онооны нийлбэр
10 бол 10 оноо бонус
8 эсвэл 9 бол 8 оноо бонус
6 эсвэл 7 бол 5 оноо бонус

Сүүлийн гурван долоо хонгийн онооны нийлбэр
15 бол 20 оноо бонус
13 эсвэл 15 оноо бонус
10, 11, 12 бол 10 оноо бонус

Сүүлийн таван доло хонгийн онооны нийлбэр 25 бол шууд 100$ болон 50 оноо бонус

Хоёр долоо хонгийн бонус авсан хүн гурав дахь долоо хонгийн бонусыг авах эрх хангавал 2 бонусыг хоёуланг нь өгөх бөгөөд 4 дэхь долоо хонгоос шинээр бонусны төлөө оноо цуглуулах болно.

За тэгээд оролцогч бүх хүмүүст амжилт хүсье.

Дүрэм шинчлэл-Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар тухайн тоглолт тоглоогүй тохиолдолд уг тоглолтонд таавар хийсэн бүх хүнийг уг тоглолтыг таасанд тооцно.

1st week prediction-http://sportmn.blogspot.com/2011/08/1-2011-08-26-to-2011-08-29.html
2nd week prediction-http://sportmn.blogspot.com/2011/08/2-2011-9-2-to-2011-9-4.html
3rd week prediction-http://sportmn.blogspot.com/2011/09/3-2011-09-09-to-2011-09-12.html
4th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/09/4-2011-09-16-to-2011-09-19.html
5th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/09/5-2011-09-23-to-2011-09-26.html
6th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/09/6-2011-09-29-to-2011-10-3.html
7th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/10/7-2011-10-07-to-2011-10-10.html
8th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/10/8-2011-10-11-to-2011-10-13.html
9th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/10/9-2011-10-14-to-2011-10-17.html
10th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/10/10-2011-10-14-to-2011-10-17.html
11th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/10/11-2011-10-21-to-2011-10-24.html
12th week prediction-http://sportmn.blogspot.com/2011/10/12-2011-10-28-to-2011-10-31.html

5 comments:

  1. Энэ тэгээд хүмүүс өмнөөс коммент маягаар бичээд байвал яах болж байна хө

    ReplyDelete
  2. Хүний өмнөөс бичих гэсэн асуудал гарахгүй байх гэж найдаж байна. Гэхдээ үүнээс зайлас хийх үүднээс таавар хийж байгаа хүмүүс өөрсдөө ямар нэг айди ашиглаж сэтгэгдэл үлдээж болно.

    ReplyDelete
  3. 1st week prediction-ы
    2дох бичлэг хийсэн Bebe би шүү.
    Блогспот аккоунт-аараа нэвтэрчихлээ.

    ReplyDelete
  4. Энэ дээд талын Бэбэ би шүү!!! Өмнөх Gmail account-аа хаалгасан тул,шинээр нээсэн болно.

    ReplyDelete
  5. Шагналын санг хаанаас бүрдүүлж байгаан.

    ReplyDelete