2011-08-14

Фабрегас нутагтаа ирлээ


Барселонагийн албан ёсны сайтад тэд Арсеналын багийн ахлагч Фабрегасыг худалдан авсан тухайгаа мэдээлэлсэн байна. Барселонагийн хүүхдийн багт багадаа тоглож байсан Фабрегас ийнхүү өөрийн багтаа буцаж ирсэн байна. Арсеналын дасгалжуулагч энэ тухай би түүнийг явж байгаад их харамсаж байна. Гэхдээ тэрээр өөрийн хуучин клубээ сонгож байгааг нь ойлгож байна гэжээ.
Фабрегас одоо 24 настай бөгөөд 16 нас хүртлээ Барсад байж байгаад Арсеналруу явсан байна. 8 жилийн турш Арсеналд тоглохтоо тэрээр нийт 303 тоглолтонд 57 гоол оруулж байжээ. Мөн тэрээр хамгийн залуудаа Арсеналын А багт тоглосон гэдэг амжилтын эзэн юм байна.
Албан бус мэдээгээр Барса Фабрегасын төлөө Арсеналд 54 сая фунт өгөх юм байна.

No comments:

Post a Comment