2011-08-24

Спортмн таавар-Тайлбар 1

Нэг хүн олон богино нэр ашиглаж таавар хийж магадгүй гэж хүмүүс бодож байх шиг байна. Спортмн блогийн зүгээс энэ тал дээр ямар нэгэн хязгаарлалт байхгүй болно. Олон богино нэр ашиглан олон таавар хийгээд сууж байх сул завтай хүн тийм их биш байх. Тэгээд ч тийм олон нэрээр таавар хийгээд амжилт гаргах магадлал их муу л даа. Нэг долоо хоногт нэг нь сайн таалаа гэхэд дараагийн долоо хоногт адилхан амжилт адилхан богино нэр дээрээ гаргах магадлал бас тийм их биш.

Ийм учраас нэг хүн хүсвэл хэдэн ч нэрээр орж болно. Хязгаарлалт байгүй. Гэхдээ шагнал гадуулах болоход нэг оролцогчид нэг л шагнал өгөх болно.

No comments:

Post a Comment